Багш нарын жагсаал хэрээс хэтэрлээ

Бразилын нийслэл Рио-де-Жанейро болон Сао Пауло хотуудад өрнөж буй багш нарын бослого илүү хурцадмал шинжтэй болж ирж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Нийслэл хотод 10 мянган цагдаа нар хамгаалалтад гарсан байна.

Багш нар цалин болон нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилж бүх зүйлийг 2016 оны олимп, 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зарцуулах бишард иргэдэд зориулах ёстой гэж үзэж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа юм. Одоогоор эсэргүүцлийн жагсаалыг 60 гаруй мянган хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд идэвхтэй оролцогчдын тоо 50 мянгаар хэмжигдэж байгаа билээ.

Жагсаалд оролцогчид дэлгүүр, худалдааны төвүүдийг тонож, галдан шатааж, таарсан бүхнээ эвдэлж, хэмхэлж байгаа нь хэрээс хэтэрч байна хэмээн Засгийн газар мэдээлснийг ВВС уламжилллаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ