Малала охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Пакистан охин Малала Юсуфзайг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ. Малала талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар CNN руу ил захидал явууж байсан бөгөөд түүний дараагаар тэдний халдлагад өртөж амиа алдах дөхсөн.

Түүний охид эмэгтэйчүүдийнтөлөө хүчтэй дуу хоолой болж чадаж байсныг үнэлж энэ нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлээд байна. Хэрэв Малала уг шагналыг хүртвэл хамгийн залуу Нобелийн шагналын эзнээр тодрох юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бусдын гарт амиа алдсан эрэлхэг сэтгүүлч Анна Политковскаягийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэхүү хүндэт шагналыг авах мөчид охин "Анна Политковская шиг шударга үнэний төлөө тэмцэгч болмоор байна" гэж хэлсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ