Олимпийн бамбар аялж эхэллээ

Ирэх оны өвлийн Олимпийн наадмын буухианы эхний шат эхэлж Москва хотоос галт бамбар аялж эхэллээ. Эхний гарааны урт нийт 45 км урт байх аж.
Олимпийн бамбарыг паралимпийн хоёр удаагийн аварга усанд сэлэгч Олеся Владыкина хамгийн түрүүнд өртөөллөө. ОХУ-ын улс төр, нийгмийн алдарт зүтгэлтнүүд буухиад оролцогчдын дотор байгаа гэж Риа Новости мэдээллээ.
Москва хотоор аялж дууссаны дараагаар Улаан талбайд ёслолын арга хэмжээ болохоор төлөвлөөд байна. Олимпийн бамбар нийт 65 мянган км-ыг туулах бөгөөд 14 мянган хүний гар дамжиж оросын 2900 тосгон, 83 аймгаар аялах юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ