Гүржид 18 мянган ялтан суллагдахаар боллоо

Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили ял эдлэж байгаа болон тэнсэн харгалзах ялтай 18 мянган хүнийг цагаатгах тушаалыг албан ёсоор баталлаа. Хоригдлуудыг суллах тухай сураг өнгөрсөн наймдугаар сараас гарч эхэлсэн ч өчигдрөөс хүчин төгөлдөр болсон байна. Гэсэн ч өршөөл онц ноцтой хэрэг, хүчингийн хэрэг, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарахгүй гэнэ.
Энэ удаагийн өршөөлөөс өмнө Ерөнхийлөгч Саакашвили Гэгээн Мария эхийн сүүдэр тухайлсны баяраар 283 ялтанд өршөөл үзүүлж байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ