Италийн ойролцоо Сирийн дүрвэгсдийн хөлөг далайн шуурганд цохиулжээ

Сирийн дүрвэгчдийг Европын 17 улсад тараан байрлуурах болсон. Үүнтэй холбогдуулан өчигдөр Итали улсыг зорьж явсан дүрвэгч иргэдийн зорчиж явсан усан онгоц далайн шуурганд өрсөн байна. Гэсэн ч Италийн эргийн хамгаалагчид цаг алдалгүй томоохон хоёр завиар Сирийн 350 гаруй дүрвэгсдийг аварсан байна.
Дүрвэгч иргэдийг Сицилийн зүүн өмнөд хэсэгт хүрсэн бөгөөд тэдгээр иргэдийг Поццало боомт руу шилжүүлжээ.
Энэ явлаас дөрөв хоногийн өмнө Италийн Лампедуза арлын ойролцоо африкийн цагаачид зорчиж явсан томоохон хөлөг онгоц живж 232 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Живсэн хөлөг онгоцноос одоо хэрнь сураггүй байгаанэлээд олонхүн бий.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ