Хойд Солонгос дахин дайны бэлэн байдалд шилжив

Энэ долоо хоногт эхлэхээр төлөвлөөд байсан АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан тэнгисийн цэргийн байлдааны сургуулилтад дургүйцлээ илэрхийлж Хойд Солонгосын тал дайны бэлэн байдалд шилжсэнээ зарлажээ.
БНАСАУ-ын цэргийн дэд командлагч "Америк, Японы түрэмгийлэгчдийн эсрэг цохилт өгөхөд хэзээд бэлэн байх" тушаал өгсөн тухай Синьхуа агентлаг уламжиллаа.
Энэ сарын 8-10-ны хооронд болно хэмээж байсан сургуулилт далайн хар салхинаас болж хойшлоод байгаа. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн флотын төлөөлөгчийн хэлснээр сургуулилтыг хойшлуулж мэдэхээр байгаа юм. Үүнээс гадна Умардынхны дургүйцлийг хүргэсэн зүйл өнгөрсөн долоо хоногт болсон нь Өмнөд Солонгосын армийн 65 жилийн ойн цэргийн сүрт жагсаалаар үзүүлсэн зэвсэгт техникийн парадтай ч холбоотой байж мэднэ хэмээн ажиглагчид хэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ