Мексикийн багш нар бослого гаргав

Мексикийн парламент саяхан боловсролын салбарт шинэчлэл хийх шийдвэр гаргасан нь тус улсын багш нарыг эгдүүцлийг төрүүлжээ. Уур хилэн нь буцалсан багш нар Мексикийн Герреро мужийн Чилпансинг хотын улстөрийн гол гурван намын байрыг шатаажээ. Тэд үүгээр зогссонгүй саваа мод, элдэв зүйлээр зэвсэглэн амбан захирагчийн албан байр руу дайрч цонх шилийг нь хагалан дотор байсан эд зүйлсийг нь ч хүртэл эвдэлсэн байна. Нийслэл Мехикод ч гэсэн олон мянган хүн жагсч парламентын ордон руу явсныг цагдаагийнхан зогсоохыг оролдсон юм.
Боловсролын салбарын шинэчлэлээр энэ салбар дахь авлигыг эцэс болгох, багшлах эрхийг танил тал, төрөл төрөгсдөдөө хууль бусаар өгдөг явдлыг эцэс болгоход чиглэсэн гэж эрх баригчид үзэж байгаа юм. Үүний тулд багш нараас мэргэжлийн шалгалт авах, хувийн боловсролын үнэмлэхийг халахаар шийдвэрлэсэн ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ