Бирмд улс төрийн 56 хоригдлыг суллав

Бирм улсын ерөнхийлөгч Тейн Сейн өршөөл үзүүлж ял эдэлж байсан 56 улс төрийн хоригдлыг суллуулсан тухай тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Улс төрийн хэрэгтнүүдийг ийнхүү сулласан нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж байгаа гэнэ. Гэсэн ч ерөнхийлөгч тэдгээр хоригдлуудыг суллахдаа "Санаатайгаар улс орныхоо хөгжилдсаад, тотгор хийсэн хүмүүс биш байсан хэмээн найдсаны үндсэн дээр суллаж байгаа" гэв.

Өнгөрсөн оноос тус улс цэргийн дэглэмийг түлхэн унагаж, ардчилсан тогтолцоогоор хөгжихөөр болсон. Энэ байдал нь ч ерөнхийлөгчийн уучлалтай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ