Франц ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж хуульчиллаа

Удаан хугацаанд эсэргүүцэлтэй тулгарч байсан Францын ижил хүйстнүүд гэрлэх эрэхээ хууль ёсны болгож чадлаа. Өчигдөр тус улсын дээд хууль тогтоогчид ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, шинэ хууль баталсан байна. Уг хуулийг баталсанд талархан дэмжсэн хүмүүс ч цугларч, оргилуун дарс задалж, баяраа тэмдэглэсэн аж.

Санал хураалтад Францын Парламентын 321 гишүүн оролцсоноос 225 нь уг хуулийн төслийг дэмжжээ. Тооцоолж байсан ёсоор энэ хууль батлагдсаны дараа шийдвэрийг гаргасны дараа Францад сүүлийн жилүүдэд болж байгаагүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ.

Ямар нэгэн хүч түрэмгийлсэн үйлдэл гарахаас сэргийлж усан буугаар зэвсэглэсэн мянга мянган цагдааг Парламентын ордны ойролцоо хамгаалалтад гарсан байв. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд Францын иргэдийн тэн хагасаас илүүгүй хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байна.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ