Туркууд Сирийн хил орчим хана барьж эхэллээ

Хэдэн сарын өмнөөс Израйлийн тал Сиритэй хил залгадаг газартаа олон км үргэлжилсэн хана барьж эхэлсэн билээ. Ханыг Сирид байлдаж байгаа алан хядагчид, зэвсгийн наймаачдыг хилээр нуцаар нэвтрүүлэхээс сэргийлж барьж байгаа гэдгээ хэлсэн.

Гэтэл Израйлийг залгамжлан Туркууд Сиритэй хил залгаа нутгийн зарим хэсгээс хана барихаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Энэ нь мөн л хууль бус хил зөрчихийн эсрэг авч буй арга хэмжээ юм байна. Гэсэн ч Туркчууд зөвхөн хил зөрчигчдөд зориулж үүнийг хийгээгүй хэмээн хардаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ