ОХУ-д нүүрэлсэн үерийн гамшиг үргэлжилсээр байна

ОХУ-ын алс дорнодод тохиолдсон үерийн хэмжээ зарим хэсгээр төдийлөн сайн буураагүй, газар нутаг энгийн төвшинд хүрч амжаагүй байна. Тус бүс нутагт ойролцоогоор 12.5 мянган хүн оршин суудаг. ОХУ-ын Онцгой байдлын албаны мэдээлж буйгааар Амар мөрний усны төвшин буурч байгаа ч, гамшиг үргэлжилсээр байна гэв.
Байгалийн гамшгийн үр дагавартай хийх тэмцэл үргэлжилж бйана . Энэ ажилд ойролцоогоор 20 мянга гаруй хүн дайчлагдсан юм. Газар нутгуудаар халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.
Үерийн аюул Алс Дорнодод наймдугаар сард эхэлж,Амар мужаас Хабаровскийн хязгаар хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан билээ. Түүнд 100 гаруй мянган хүн өртсөн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ