Берлусконигийн ялыг хэвээр үлдээв

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускониг Татвараас зайлсхийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд утуу татасан гэхчлэн бусад олон хэрэгт шүүхээс долоон жилийн хорих ял оноосон.
Харин тэрбээр үүнийг эсэргүүцэн давж заалдсан ч шүүхээс түүнд өршөөл үзүүлэхгүй гэдгийг албан ёсоор дахин мэдэгджээ. Сильвио Берлусконид хамаарах хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн юм.Түүнийг долоон жил шоронд хорихын зэрэгцээ бүх насаар нь улс төрийн эрхийг нь хасах шийтгэл оноосон билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ