Швед 14700 дүрвэгч хүлээж авна

Сирид үүсээд буй иргэний дайны нөхцөл байдлын улмаас тус улсын иргэд эх орноосоо дүрэвхэд хүрээд байгаа. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас олон улсад хандан Сирийн дүрвэгчдийг эх орондоо хүлээж авах санал тавьсан юм. Үүний дагуу АНУ, Франц, Австрали, Швед зэрэг Европын 17 орон Сирийн дүрвэгчдийг тодорхой тооны хязгаартайгаар хүлээж авахыг зөвшөөрсөн.
Тэд ирэх 2014 онд Сирийн дүрвэгчдийг хүлээж авах ажлын хүрээнд нийт 10 мянган хуаран бэлтгэж, дүрвэгчдэд чиглэсэн зарим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Эдгээр 17 орон тус бүрдээ хичнээн дүрвэгчийгэх орондоо авах нь хараахан тодорхойгүй байгаа ч Швед улс 14700 иргэн хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Харин Франц улс 1200 иргэнийг л хүлээж авах боломжтой гэжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ