Сайд асан 20 жилийн ялаар шийтгүүлэв

Грекийн шүүхээс авлигын хэрэгт холбогдсон Батлан хамгаалахын сайд асан Акис Тсохатзопулост20 жил хорих оноожээ. Шударга шүүхийн өмнө тэрээр өөрийн буруу үйлдлээ ч хүлээсэн байна.Түүнчлэн тэрээр албан тушаалаа ашиглаэ 55 сая еврогийн хахууль авч түүнийгээ угааасан аж.

Түүнээс гадна мөнгө угаасан хэрэгт 16 хүн холбогдсон учир тэдэнд тус бүрт нь6-15 жилийн ял оноох болоод байгаа юм. Энэ хэрэгт Тсохатзопулостны эхнэр ч мөн хутгалдаж 12 жилийн ял сонсчээ. Хэрэгт холбогдсон эрхмүүд хуягт танк, усан доогуур явдаг завь, пуужингийн цогцолбор авах зөвшөөрөл зэргээс их хэмжээний мөнгө зувцуулж байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ