"Эрдэнэт"-ийн шахааны бизнест хэний компани толгой цохив

“Саалийн үнээ” гэхэд л юуны талаар бичих гэж байгаа нь тодорхой болно. Шахааны бизнесцээглэх таатай орчин болсон ганц газар бол “Эрдэнэт” үйлдвэр.Тэднийг нэг ширхэг 00-ын цаасаа 5000 төгрөгөөр худалдан авдаг гэсэн яриа оргүй хоосон биш.2002 оноос хойш улстөрчид, томоохон гаруудын шахааны бизнес энэ газрын задгай хоёр, битүү зургаан агуулахыг дүүргээд байна. Учир ньодоогийн байдлаар 2002 оноос хойш энэ компанид 200 гаруй аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс өртэй хэвээр байсаар байна.
Энд бараашахнагэдэг тийм ч амар биш. Энд бүх юм үнэтэй. Танил талаараа дамжуулан томоохон гарын сайн найз нөхөд хамаатан садан байж л бараа нийлүүлэх гэрээ байгуулан гарын үсэг зуруулж авна. Ингэхдээ тэр гарын үсэг ч бас өөрийн гэсэн үнэтэй гэж байгаа юм. Ингээд л хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүрсэн агуулахын нэгэнд л гэхэд 1.7 тэрбум төгрөгийн устгалдоруулахаар бэлдээд байгаа бараа материал байгаа гэнэ. Олны ярьдагаар ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь энд байгаа. Ихэнхи нь цоо шинээрээ тоосонд даруулаастай хэвтэж байгаа. Ойрын 25 жилдээ хэрэглээд ч дуусахааргүй хятадын тосон бал, хэнд ч хэрэггүй бэлэг дусгалын зүйлээс эхлүүлээд тус бүр 46-48 мянган долларын үнэтэй Белаз машины дугуйнууд, 20 жилийн нөөц хангахуйц бутлагч шааригнууд ч бий гэнэ. Энэ бүгдийг хэн хэзээ шахсан нь шалгалтын явцад эхнээсээ ил болж байгаа гэнэ.
Жагсаалтын тэргүүн эгнээнд 1.8 сая долларын өртэй “Henlon” гэх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх компани цохиж яваа гэнэ. Энэ компани Эрдэнэт-ийн хамаг мөнгийг гадаад дотоодын данс руу хийгээд түгжиж орхисон гэнэ. Энэ компаний захирал Ж.Мягмаржаргал үүгээр ч зогсохгүй “Грийт глобал интер” нэрээр дахин 1.5 сая долларын өр тавьжээ. Мөн “Замбала” ХХК-ын захирал Э.Энхболд 827 мянган долларын өр тавьжээ.Энэ мэтээр олны танил хүмүүс энэ компанид ихээхэн хэмжээний өртэй бөгөөд хамгийн бага нь “Эрхэм саруул”ХХК-ын захирал Н.Баяржаргал 6.3 мянган долларын өртэй байна.Энд хамгийн их цэцгэлсэн шахаа бол ган бөмбөлөг юм. Тухайлбал 2004 онд “Эм Си Крон” ХХК гэхэд 515 мянган доллар, 2005 онд 106 мянган доллар, “ Грийт глобал интернэйшнл” ХХК 2007 онд 158 сая доллар, 2008 онд 580 мянган долларын ган бөмбөг нийлүүлэхээр болсон ч өнөөг хүртэл нийлүүлээгүй байгаа гэнэ. Энэ ган бөмбөлгийн бүтэлгүй шахаанаас гэхэд улсын компани жилдээ дөрвөн сая доллараар хохирдог байжээ.Хажууханд нь байх Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс нь нийлүүлэх хоорондоо нэг тэрбумын ашиг гаргадаг байсан гэхээр арга ч үгүй биз.Харин одоо энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон хэмээн авах бараа, авахгүй барааг ялган цэгцлэж байгаа гэнэ.
times.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ