Хятад цагдаа нар Түвдүүд рүү гал нээлээ

Бослого үймээн дэгдээсэн “Эрх чөлөөт Түвд” хөдөлгөөнийхөн цагдаагийнхантай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар гал нээж 60 гаруй Түвд хүн шархадсан хэмээн ВВС мэдээллээ. Бослого үймээн гаралгүй сар гаруй нам жим байсны эцэст дахин үймээн дэгдээсэн нь ийнхүү цус асгархад хүргэлээ.
Дургүйцлээ илэрхийлсэн түвдүүд гэртээ байсан Хятадын төрийн далбааг газар шидэлж, гишгэж байсан нь гал нээх шалтгаан болсон ажээ. Сүүлд гарсан энэ бослогын тухайд Хятадын тал олон улсын агентлагуудад “Ямар ч бослого болоогүй, хэн ч шархдаагүй” хэмээн мэдээлсэн ньолон хүний бухимдлыг төрүүлсэн.
Бээжингийн бодлоготой үзэл суртлын хувьд нийцдэггүй өөрсдийн тусгаар тогтнолын төлөө удаан хугацаанд тэмцэж байгаа ч тусын эс олж, эсэргүүцлээ илэрхийлэн зулын гол болох нь олонтоо. 2008 оноос хойш Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн 100 гаруй хүн өөрийгөө шатааж зулын гол болжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ