Хойд Солонгос анх удаа цанын баазтай болов

Хойд Солонгос түүхэндээ анх удаа олон сая долларын хөрөнгө зарж цанын бааз барив. Бааз цанын зориулалтын өргөн зам, өргөгч лифт зэрээр тоноглогджээ. Хэдийгээр цанын бааз бэлэн болсон ч цаг агаарын хувьд хараахан ашиглах боломжгүй буюу цас орж эхлээгүй байгаа юм. Цанын баазыг Ажилчны намын 68 жилийн ойд зориулан хийсэн ажээ.
Шинэхэн цаны баазын дэргэд хоёр зочид буудал болон хүмүүс хүлээж авах байрууд олныг барьсан байна. Тэдний гаргасан судалгаагаар нийт 24 сая хүн амынх нь 5500 нь л цанаар гулгаж чаддаг. Энэ нь хувьлаж тооцвол ердөө нийт хүн амын 0.02 хувь гэсэн үг ажээ.
Энэ төсөл нь тус улсад хэрэгжсэн хамгийн том төсөлж болж байгаа юм. Төслийг арван сарын турш боловсруулсан гэнэ. Олон сая хүн амтай ч иймэрхүү төрлийн зугаацлын зүйл бараг байдаггүй тус улсад энэ нь тун сонин, шинэхэн зүйл болж байгаа нь мэдээж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ