АНУ долоо хоногийн дараа дампуурлаа зарлаж мэднэ

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсолтод ороод багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр энэ зогсолтыг тун ойрын хугацаанд шийднэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл байдал хэвээр байна. Тиймээс энэ зогсолтыг хурдан хугацаанд шийдэж, төрийн үйлчилгээг эхлэх үүднээс ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Бүгд найрамдахчуудыг уулзалтад урьлаа.

Тэрбээр сөрөг намынханд хандаж сүрдүүлэх хандлагаас татгалзахыг уриалсан юм. Уулзалтад зөвхөн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухай биш, өргөн хүрээг хамарсан цаашдын үйл ажиллагааны талаархи асуудлыг тусгаж буй. Хэрэв асуудлыг нэн ойрын хугацаанд шийдвэрлэхгүй аваас төрийн өрийн өнөөгийн хувь хэмжээ энэ сарын 17-нд шавхагдаж дуусна. Ингэснээрээ АНУ жинхэнэ утгаараа дампуурлаа зарлаж мэдэхээр байгаа юм.

Бүгд найрамдахчуудын үүсгээд байгаа гол асуудал төсвийн алдагдлыг хорогдуулах шинэ арга хэмжээ авч, эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийг хойшлуулах болзлыг биелүүлвэл түр төсвийг батлана гэж бүгд найрамдахчууд мэдэгдээд байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ