Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Нобелийн шагналтнууд тодорсоор байна. Энэхүү нэр хүндтэй шагналын химийн шинжлэх ухааны салбарын энэ жилийн эздээр Британи гаралтай АНУ-ын эрдэмтэн Майкл Левитт, Австралийн химич Мартин Карлплас болон Израилийн химич Ариех Варшел нар тодорлоо.

Тэдгээр эрдэмтэд цахим орчинд химийн туршилт хийсэн нь ийнхүү амжилт авчирч чадлаа. Эрдэмтэд гурвалсан байдлаар компьютер ашиглаж олон төрлийн туршилт хийсэн нь амжилттай болж байсан юм. Энэ шинэлэг арга дээр турлгуурлан шинэ төрлийн эмзүйн бүтээгдэхүүн ч гарган авсан байна. Үүн дээр суурьлан цаашдаа шинэ төрлийн эмийн бүтээгдэхүүн хийх ч боломж байгаа ажээ.

Химийн туршилтуудыг компьютерт хийх боломжтой болсон нь тун шинэлэг амжилт хэмээн Шведийн шинжлэх ухааны академи хэлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ