Ерөнхийлөгч өө, таны эхлүүлсэн шүүхийн шинэчлэл хаана явна

Шүүх, Прокурор, АТГ-ын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хортойгоор урвуулан ашиглаж, хуулийг ноцтой зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хилс хэрэгт ял шийтгүүлж нэр төр, эрүүл мэнд, ажил албаараа асар их хохирсон.

Сүүлийн үед бусдыг хэлмэгдүүлсэн цагдаагийн болон АТГ-ын нэр бүхий этгээдүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илт өөрсдийгөө зөвтгөж, нүглээ булзааруулах гэсэн гүтгэлгийн чанартай худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, захиалгаар олон нийтэд цацаж байгаа явдалд үнэн бодит мэдээллийг танд дамжуулан хүргэж байна.

ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЦАГДАА НАР ЯАГААД ПРОКУРОРТ ӨШИРХӨХ БОЛОВ.

Миний бие Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор ажиллаж байсан 2002 он буюу одоогоос 11 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нар аймгийн прокуроруудыг хууль бусаар тагнаж мөрдсөн, дарамталсан, прокурор, цагдаагийн ажилтнууд зодолдсон гэх мэт хууль бус асуудал үүсч, тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй дотоод хэргийн сайд байхад Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газруудын хамтарсан шалгалт очиж шалгаад эрүүгийн төлөөлөгч П.Өлзийсайханыг “бусдыг зодож гэмтээсэн” гэмт үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн, албан тушаалыг нь түдгэлзүүлж, эдийн засгийн төлөөлөгч Г.Ганболдын “албан тушаалыг нь бууруулах” сахилгын арга хэмжээг авч байсан юм. Энэ үеэс эхлэн энэ хоёр нөхөр албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн прокуроруудад өширхөж, хувийн өш хонзон авахаар улайрч эхэлсэн түүхтэй.
Тухайн үеийн хамтарсан шалгалтын комиссын бүрэлдэхүүнд намайг хэлмэгдүүлсэн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон одоогийн Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы / одоо гэмт хэрэг үйлдээд цагдан хоригдож буй / нэг ангийн найз АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой очиж найз нараа шалгасан байдаг. Гэвч эдгээр нэр бүхий цагдаагийн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэг замхарч, мартагдсан бөгөөд хэрэгт шалгагдаж байсан П.Өлзийсайхан, зөрчил гаргасан Г.Ганболд нар нь 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт буцаад ажилдаа орсон байдаг. Энэ үеэс эхлэн тэд албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байгаа аймгийн прокуроруудыг болон намайг хилс хэрэгт холбогдуулах гэж улайрч эхэлсэн түүхтэй.

БОЛСОН ЯВДЛЫН ТАЛААРХ БОДИТ ҮНЭН

2008 оны хоёрдугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн харьяат Р.Батбаяр гэгч этгээд бусадтай нийлж 18,000 долларын үнэ бүхий 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг хулгайлсан гэмт хэргийг шалгах явцад тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч П.Өлзийсайхан нар нь гэмт хэрэгтэн Батбаяртай хуйвалдан Улаанбаатар хотод түүнийг авчирсан байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан ноцтой үйлдэл юм. Улмаар тэд гэмт хэргийн хохирол болох 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг 1 ширхэг болгож зургаан сая төгрөгөөр үнэлүүлэн, гэмт хэргийн хохирлыг нь бууруулах замаар Р.Батбаярын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ гэж хууран мэхлэх замаар тохиролцож, мөн түүний өмнө үйлдсэн “бусдыг зодож гэмтэл учруулсан” хэргийг “Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд бусдаар дамжуулж нэг сая төгрөг өгч хэрэгсэхгүй болгуулсан” гэх худал тайлбарыг Р.Батбаяраас гаргуулан АТГ-т хүргүүлж найз Б.Бат- Олзвойдоо хуваарилуулан намайг хэлмэгдүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
Ингэхдээ Г.Ганболд нь “Р.Батбаярыг бусдад авлига өгснөө сайн дураараа өөрөө илчилж ирсэн болгож, хууль бус хуурамч тогтоолдоо бичээд, Р.Батбаярт “чамайг сайн дураараа авлигын хэргээ илчилж ирсэн гэвэл шийтгэхгүй, зөвхөн Ш.Болд-Эрдэнийг л шийтгэнэ, чи түүнийг сайн гүтгэ гэж хууран мэхэлж” гарын үсэг зуруулсан байдаг.
Энэ талаарх үнэн бодит, болсон байдлын талаар Р.Батбаяр нь 2009 оны арваннэгдүгээр сарын 21-д Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “Би Ш.Болд-Эрдэнэ прокурорт ямар ч мөнгө өгөөгүй, харин Г.Төгсжаргал гэдэг хүнд л цувуулж 1 450 000 төгрөгийг зээлж байсан, түүнийгээ ч буцаагаад авсан. Харин мөрдөн байцаалтад Б.Бат-Олзвой байцаагч Г.Төгсжаргалаас 1 сая төгрөгөө авч болохгүй ээ, тэгвэл Ш.Болд-Эрдэнийг яллаж болохоо байчихна гээд өгүүлэхгүй байсан” гэж мэдүүлсэн нь нотлох баримтад одоо ч бий. Түүнчлэн Б.Бат-Олзвой нь Р.Батбаяраас мэдүүлэг авахдаа миний эсрэг тулгаж мэдүүлэг авч, өөрийг нь ч бусдад авлига өгсөн хэрэгт шүүх хилсээр ял оноож хэлмэгдүүлсэн байдаг.
Гэтэл Монгол Улсын Авлигын эсрэг хуульд “сайн дураараа авлига өгснөө илчлэн ирвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” заалттай биш бил үү. Яах гэж шүүх ингэж бусдыг гүтгүүлж, өөрийг нь хэлмэгдүүлнэ вэ.
Бодит үнэн гэвэл Р.Батбаярын хүн зодсон гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн хяналтын прокурор А.Энхтуяа хяналт тавьж шийдвэр гаргасан юм. Прокурор нь хараат бусаар гаднын нөлөөнд үл автаж хуулийн дагуу өөрийнхөө дотоод итгэл, үнэмшилд тулгуурлан бие дааж шийдвэрийг гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг өөрөө хариуцна гэж хуульчилсан байдгийг хуульч бүхэн мэднэ.
Миний бие энэ асуудалд ямар ч оролцоогүй, оролцох ч боломжгүй бөгөөд А.Энхтуяа прокурор ч миний нөлөөллөөр хууль бус шийдвэр гаргах эрх байхгүй, тэр хүн гаднын нөлөөнд үл автах, шударга ёсны тангараг өргөсөн, хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч.
АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нь мөрдөн байцаалт явуулахдаа хууль ноцтой зөрчиж, хоёр өөр байгууллагын, Эрүүгийн цагдаагийн ажилтан Г.Ганболд, П.Өлзийсайхан нарыг уг хэрэгт хөндлөнгөөс оролцуулж, бүлэглэн хүнийг хэлмэгдүүлэх ёс бус үйл ажиллагаагаа ингэж явуулж, шүүх шударга бус хандсан нь энэ.

АРДЧИЛСАН МОНГОЛЫН ХАРААТ БУС ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АХ ДҮҮ ХАМААТАН САДНАА ХАМГААЛСАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ӨМГӨӨЛЖ, ХААЦАЙЛСААР БАЙХ УУ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүх, хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүний эрхийг зөрчдөг шударга бус үйлдэлтэй тэмцэж, Шүүхийн шинэчлэлийг эхлүүлж, шудрага ёсыг тогтооно” гэж ард түмэндээ амалж, олон нийт ч түүнд итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улираан сонгосон.
Ерөнхийлөгч ч хэлсэн амандаа хүрч, ард түмэндээ өгсөн энэ амлалтынхаа хүрээнд Шүүхийн шинэчлэлийг эхлүүлж, Шүүхийн тухай зарим хуулийг санаачлан УИХ- аар батлуулан хэрэгжүүлж байгааг хүн бүр мэднэ. Тэрээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлж, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх, хуулийг ягштал мөрдөж биелүүлэх нь шүүхийн эрхэм үүрэг байлгахыг зорьж, нийгэм ч шударга ёсыг тогтохыг туйлаас хүсэн хүлээж байгаа нь тодорхой харагддаг.
Гэтэл хүний эрхийг хамгаалах үүргээ умартсан, бие даасан ха¬раат бусаар ажиллах тангаргаасаа зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаж, эл шийдвэрээ хаацайлан хамгаалж суудаг шүүх, шүүгчид өнөөдөр шүүхийн байгууллагад ажилласаар л байна. Түүний тодорхой жишээ бол Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ юм. Тэрээр хүнийг хэлмэгдүүлж, хууль бусаар нотлох баримт цуглуулж, хууль бусаар хорьж эрүүдэн шүүдэг АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойн нагац ах нь юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн надад олгогдсон баталгаатай эдлэх эрхийнхээ хүрээнд би “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т Төрийн байгууллага, албан тушаалтанд тодорхой асуудлын талаар өргөдөл, гомдлоо гаргаж, түүнийгээ шалгуулан, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн, өргөдөл гомдлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүх, прокурор, АТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд ах дүү, танил тал, найз нөхдөөрөө бүлэглэн албаны эрх мэдлээ хортойгоор урвуулж, ямар ямар хуулийн аль заалтыг хэрхэн яаж зөрчсөн. Энэ хууль бус үйл ажиллагааны улмаас хилс хэрэгт ял шийтгүүлж, хэрхэн хохирч байгаа талаарх хуулийн үндэслэлтэй гомдлоо миний бие Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргаж, хэргийг дахин хуулийн дагуу нягтлан хянаж, шалгаж өгөхийг хүссэн юм.
Үүний дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойд холбогдуулан 2009 оны долдугаар сарын 21-нд Эрүүгийн 20836168 дугаартай хэргийг үүсгэн, “Б.Бат-Олзвой нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хууль бус хуурамч тогтоол үйлдэж бусдыг хорьж, эрүү шүүлт тулгасан. Зарим үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй, гэрч нарын мэдүүлгийн утга агуулгыг санаатайгаар өөрчлөн бичиж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр шалгаж байсныг тухайн үеийн Нийслэлийн прокуро¬роос өгсөн хууль бус чиглэлийн дагуу үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг.
Хууль зөрчин хэрэгсэхгүй болгосон эл хэргийг ЭБШХ-ийн 357 дугаар зүйлийн 357.1.2-д заасан “шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгах” хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Нийслэлийн прокурорын орлогч Б.Сагсайгийн тогтоолоор сэргээж, прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Уг хэргийг сэргээн мөрдөн шалгах явцад АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-олзвой Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Г.Ганболд, П.Өлзийсайхан нар нь бүлэглэн, албаны эрх мэдлээ хортойгоор урвуулан ашиглаж, Ш.Болд-Эрдэнийн эсрэг өш, хонзонгийн сэдэлтээр “Эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн”, бусдыг хууран мэхлэх, зодож дарамтлах, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр ятгах зэргээр “Эрүү шүүлт тулгах”, үнэн бодит байдпыг мэдүүлэхээр сайн дураараа ирсэн Г.Төгсжаргалыг “хөнгөн гэмт хэрэгт” сэжигтнээр тооцож байцаалт авахдаа бодит үнэнийг хэлсээр байхад нь дарамтлан, “хүнд зүйл, заалттай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэж илт хуурамч, хууль бус тогтоол үйлдэж, түүнийг хууль бусаар хорьж дарамтлан эрүү шүүлт тулган, өөрт нь ял тулган хүлээлгэх замаар бусдыг гүтгүүлсэн мэдүүлэг аваад дараа нь сулласан байдаг. АТГ-ын мөр¬дөн байцаагч Б.Бат-олзвой, Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Г.Ганболд, П.Өлзийсайхан нар нь өш хонзонгийн улмаас хууль бус ажиллагаа явуулсныг шалгалтын явцад нэг мөр нотлон тогтоож, энэ этгээдүүдийн үйлдсэн гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж 2013 оны хоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэр бүү хэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Г.Ганболд “гүйцэтгэх ажлын шугамаар Ш.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг илэрсэн” гэж тогтоол үйлдэн АТГ-т хүргүүлсэн баримтын хууль ёсны үндэслэлтэй эсэхийг УЕП-ын даалгавраар 2012 оны долдугаар сард шалгахад Г.Ганболдын гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх бүх ажиллагаа хуурамч, хууль бус байсныг шалгалтын явцад нотолж, тогтоосон.
Тухайн үед Б.Бат-Олзвой нарын хэргийг шүүхэд шилжуулэх явцад хэрэгт хавсаргасан нууцын зэрэглэлтэй хэргийн гол нотлох баримт алга болсон. Одоо эдгээр этгээдийг хэргийн материалаас нууцын зэрэглэлтэй материал хулгайлсан гэх ундэслэлээр дахин шалгах нөхцөл байдал үүсээд байна.
Шүүх Б.Бат-Олзвой нарын хэргийн шүүхийн харьяаллыг тогтоохоос авахуулаад эцсийн шийд гаргатлаа шуух хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд хуулийг ноцтой зөрчиж уг хэргийг хуулийг ноцтой зерчин, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан бөгөөд Шүүх Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарын хэргийг цагаатгахдаа тэдний хэрэгт огт хамааралгүй, тэс өөр хэргийн нотлох баримтыг ашиглаж хуулийг илт буруу хэрэглэсэн байдаг.
Хэлмэгдүүлэлтийн энэ ноцтой хэргийг хууль бусаар цагаатгах ажиллагаанд Б.Бат- Олзвойн нагац ах болох Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ илт нөлөөлсөн нь дамжиггүй. Учир гэвээс өмнө нь шүүгч Б.Бат-Эрдэнэ нь хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд өөрийн биеэр ёс зүйгээ умартан, эрх мэдлээ ашиглан оролцож, намайг хилс хэрэгт ялласан хүн юм.
Ингэж Улсын Дээд шуухийн хяналтын шатны шуух хурал хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, хүнийг хилс хэрэгт яллан хэлмэгдүүлж, хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдлийг юу гэж ойлгох вэ. Ерөнхийлөгч өө, Шүүхийн гаргасан эл шийдвэр анхнаасаа хууль бус.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлүүдэд “..Эрүүгийн хэргийг хянан шийд¬вэрлэхэд шүүгч оролцож болох¬гүй..” /өөрөөр хэлбэл дүү нь мөр¬дөөд ах нь шүүхийг хориглох/ үн¬дэслэлүүд маш тодорхой хууль¬чилсан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлд дээрх үндэслэл байвал “..шүүгч өөрөө татгалзан гарах үүргийг хүлээлгэсэн хууль, шу¬дарга ёсны зарчмыг Б.Бат-Олз¬войн ах Б.Бат-Эрдэнэ болон дээд шүүх илт зөрсөн байдаг. Шүүх хуулийг зөрчиж, бусдыг хэлмэг¬дүүлэх эрх бий юу.
2013 оны оны есдүгээр сарын 25-ны өдөр болсон Улсын Дээд шүүхийн эрүүгийн тэнхмийн шүүх хурлаар Б.Бат-Олзвой нарт хол¬бог¬дох эрүүгийн хэргийг прокуро¬рын эсэргүүцлээр хянан хэлэлцэ¬хэд өмнө нь дээрх хууль бус бүрэл¬дэ¬хүүнтэйгээр намайг яллаж бай¬сан шүүгч нар дахин оролцож, эд¬гээр шүүгч нараас татгалзсаар бай¬хад өмнөх шүүхийнхээ хууль зөрч¬сөн шийдвэрийг хамгаалсан шийд¬вэр гаргаж байх жишээтэй. Ингэ¬хээр шүүх шинэчлэгдэж байна уу. Шударга ёсыг тогтоох үүргээ тэд шударгаар биелүүлж байна уу. Хуулийг ягштал мөрдөж, хараат бусаар ажиллаж байна гэдэгт ард түмэн эргэлзэхээс өөр аргагүй ээ. Таны эхлүүлсэн шүүхийн шинэчлэл хаа явнаа. Ерөнхийлөгч өө.
Албан үүргээ шударгаар биелүүлж, хууль ёсны шаардлага тав¬сан хүнийг замаасаа зайлуулахын тулд өш хонзонгийн улмаас гэмтэн болгож хилсдүүлж, ах дүү танил талаараа бүлэглэн, хууль шүүхийг уландаа гишгэсэн этгээдүүд хуулийн айгууллагын нэр барьж хэдий хүртэл, хичнээн гэмгүй хүмүүсийн амьдралаар тоглуулах юм бэ.
Эрхэм Ерөнхийлөгч өө. Танд хандаж миний бие удаа дараа өргөдөл гаргасан бөгөөд одоо хүртэл эл асуудлыг авч, шийдвэрлэсэн хариу алга. Хэрвээ таны томилсон шүүх, хуулийн байгууллагын ялзарлаас болж хохирч, хэлмэгдсэн хүний хохь болдог бол яахав.
Хуулийн байгууллагад танил танил, ах дүүгээрээ аалзны тор шиг хэлхсэн энэ мэт этгээдүүдийн буруутай үйлдлээс болж шударгаар ажилласан олон гэмгүй хүн над шиг золиос болон хэлмэгдэн хохирч болзошгүй байгааг өөрчилж, шинэчлэлийг бодитоор нь хийх цаг нэгэнт болжээ. Таны эхлүүлсэн Шүүх хуулийн байгууллагын шинэчлэл ямар түвшинд өрнөж байгааг энэ хэрэг олон нийтэд харуулах буй за.

Монгол Улсын иргэн Эх сурвалж " Үндэсний шуудан" сонин
Шаравын Болд-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ