“Рио-Тинто”-гоос хэлэлцээр хийх хүмүүс ирээгүй

Лондон явсан “Оюу толгой”-н ТУЗ-ын гурван гишүүн аравдугаар сарын 7-наас эхлэн Улаанбаатарт хоёр дахь шатны хэлэлцээр явагдана гэдэг мэдээлэл өгсөн.
Энэ талаар өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад “Оюу толгой бол тусдаа компани. ТУЗ нь хэлэлцээрээ хийгээд явж байгаа байх. Тодорхой шийдэлд хүрсний дараагаар мэдээлэл өгөх нь ойлгомжтой. Тэрнээс надад бол мэдээлэл алга” гэсэн хариултыг өгсөн.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хэлэлцээрийн талаар тодруулахад “Оюу толгойн асуудлаар ТУЗ-ийн гурван гишүүн Лондон яваад ирсэн. Дараагийн хэлэлцээр үлдсэн асуудлаа Улаанбаатар үргэлжүүлэхээр болсон. Рио-Тинтойгоос хэлэлцээр хийх хүмүүс ирээгүй байгаа. Техникийн талын хүмүүс ирсэн. Ирэх долоо хоногт хэлэлцээр хийх хүмүүс ирнэ” гэв.
gogo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ