Хятадыг дайрсан хар салхи хоёр тэрбум ам.долларын хохирол учруулжээ

Хятадын зүүн нутгийн Зижиан мужийг дайран гарсан “Фитоу” хар салхи хоёр тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн Синьхуа агентлаг уламжиллаа.
Хар салхинд тус мужийн 11 хотын долоон сая хүн хар салхинд өртөж, зургаан хүн амь үрэгдэн, дөрвөн хүн сураггүй алга болсон байна. Мужийн ихэнх нутгуудаар хоногт дунджаар 717 мм хур тунадас орж байжээ.Томоохон гол мөрнүүд үерлэжусан сангуудад далан сэтэрсэн байна. Учирсан хохирлыг армийн албан хаагчид засаж сэрэгэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ