Их Британи Сомалид шинэ элчин сайдын яамаа нээлээ

Их Британийн гадаа харилцааны сайд Уиллиам Хаг өөрийн улсын элчин сайдын яамыг Сомалигийн нийслэл Могадишод нээлээ. Их Британи хамгийн анх 1991 онд тус улсад элчин сайдын яамаа нээж байсан юм. Британи Могадишод дахин шинээр элчингээ нээж байгаа нь  Европын холбооны улсуудаас хамгийн эхний улс болж байна.

Ноён Уиллиам Хаг “Сомалид өөрчлөлт шинэчлэлүүд явагдсаар байгаа. Энэ үед шинээр элчингээ нээж байгаа нь хоёр улсын харилцаанд сайн нөлөө үзүүлнэ” гэв. Өнгөсөн онд Сомалигаас улсууд элчин сайдын яамаа татан буугдсаны дараагаар Бритианийн ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард Лондон хотноо Сомалигийн тухай хурал хийж байсан. Энэ хуралдаанаар хорин жилийн турш зөрчилтэй байсан нийгмийг өөрчлөн шинэчилсний дараагаар эргэн элчин сайдын яамдуудыг нээх тухай яригдсан юм.  

Шинээр нээгдсэн элчин сайдын яамны вэб сайт дээр “ Шинээр элчин сайдын яам нээгдэж байгаа учир хоёр улсын харилцаа шинэ төвшинд эхэлж байга хэмээн найдаж байна” гэж ярьжээ.  

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ