Хойд Солонгосын тэргүүн хатагтай олны өмнө гарлаа

Хойд Солонгосыг тэргүүн хатагтай Ри Сол Жү ойрын хугацаанд олны өмнө гараагүй байсан. Харин тэрээр саяхан Пхеняньдахь Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн багш нарын шинэ орон сууцтай танилцсан байна.
Тэрээр орон сууцны гал тогооны өрөө, тавилгуудыг нэг бүрчлэн шалгаж үзэж багш нарт хүлээлгэн өгөх цаг нь болсоныг мэдэгдсэн байна.Ганган хээнцэр хувцаслан үсээ гоёмсог засуулан олны өмнө гардаг байсантэргүүн хатагтай энэ удаа Хойд Солонгос улсын бүсгүйчүүдийн нэгэн адилүсээ хагас тайрмал болгон тайрч, огт гоёж гоодоогүй төдийгүй гадаадын үнэтэй брэнд даашинзныхаа оронд дотооддоо үйлдвэрлэсэн даашинз өмсч,үнэтэй цүнх бариагүй нь ихэд сонин харагдаж байв.
Ри Сол Жү өнгөрсөн есдүгээр сард урлагийн хэсэг ажилчдыг цаазаар аваснаар хойш олон нийтийн өмнө гараагүй байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ