Аконг Тулку ренбүүчийг хятадууд зэрлэгээр хөнөөжээ

Хятадын баруун өмнөд зүгийн Сычуань мужийн Ченду хотод Түвдийн шашны нэрт зүтгэлтэн Аконг Тулку ренбүүчийн амийг бүрэлгэжээ. 73 настай Аконг Тулкуг, түүний үеэл болон өөр нэг ламын хамт Чэнду хотод дээрэмчид хөнөөсөн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн гурван сэжигтэнг саатуулаад байгаа юм байна.

1959 онд төвдүүдийн бослого амжилтгүй болох үед Аконг Их Британи руу зугтаж, түүний дараа Энэтхэгтхэсэг амьдарч байсан юм. Ийнхүү явсаар 1967 онд Баруунд Түвдэд ирж анхны "Самье Линг" сүм үүсгэн байгуулжээ. Мөн буяны сан нээж түүгээрээ дамжуулан ядуу буурай иргэдэд анагаах ухаан, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг байжээ.

Энэ хэрэг гарсантай холбогдуулан Ченду хотод Түвдүүд эмгэнэл зарлав.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ