Нугардаг утас худалдаанд гарлаа

Дэлхийн хамгийн анхны нугардаг дэлгэцтэй смарт утас "Galaxy round" өчигдөр худалдаанд гарчээ.

Солонгосын Самсунг компанийн энэ бүтээл нь 5.7 инч, дэлгэцийн баруун, зүүн талын 2 хэсэг нь нугардаг, 0.4 mm зузаан бөгөөд бусад бүх үзүүлэлтээрээ смарт утаснуудтай ижил төстэй байх юм байна.

Энэхүү утас гарах гэж байгаатай холбогдуулан Самсунг компани зөвхөн SK телеком компанийн хэрэглэгч болох нөхцөлтэйгээр "Galaxy S3" , "Galaxy Note 2" утаснуудыг хэрэглэгчдэдээ өгч эхлээд байгаа ажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ