Бээжин нүүрсний хэрэглээгээ эрс багасгана

Өнгөрсөн жил Бээжингийн утаа эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тухай олон улсын хэвлэлүүдээр гарч “Нүсэр том саарал” хот хэмээж байсан. Харин энэ жил Бээжингийн утааг багасгахыг нэн тэргүүний зорилгоо болгож өвлийг угтах ажлаа эхлүүлжээ. Хятадууд 2015 он гэхэд анхдагч эрчим хүчний хэрэглээнд нөхөгдөх түлшний хувийг 11,4 хүргэнэ, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээг 2010 оныхоос 16 хувиар багасгана, нэгж ДНБ-нд ногдох нүүрс хүчлийн хийн агууламжийг 2010 оныхоос 17 хувиар багасгана гэх мэт зорилттавьжээ.

Засгийн газраас нийслэл хот дахь үйлдвэр цахилгаан станцуудад нүүр хэрэглэхгүй байхыг санал болгохоор зэхэж байна. Асар том үйлвэрлэгч хүчнүүд нүүрсийг хэрэглэхдээ эцсийн шатны буюу болосруулсан хэлбэрээр ашиглах гэнэ. Үүнтэй зэрэгцэн ногоон орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлийг зорьж байна.

Бээжинг зах хэсгээс эхлэн цэвэр, байгалийн эрчим хүчээр ажилладаг хотуудыг бий болгож эхлэхээр төлөвлөжээ.

Хотын утааг багасгахын тулд машинуудыг ч мөн цөөрүүлэх арга хэмжээ авах юм байна. Хуучин машинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглож олон сая машиныг устгалд оруулахаар болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ