Дөнгөж төрсөн хүүхэд ярьж байна

ОХУ-ын Норильск хотод дөнгөж төрсөн хүүхэд ярьж байна гэсэн мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Дөнгөж төрсөн хүү хэдхэн минутын дараа маш тодоор аав, ээж гэж хэлэхийг сонсон эцэг эх нь мөн эмч нар мэл гайхаж орхижээ.

Норильскийн төрөх эмнэлгийн эмч “Би ихэд гайхаж, цочих шиг болсон. Тэр үнэхээр ярьж байлаа. Би хоёр чихээрээ сонссон” гэжээ.

Гайхалтай хүүгийн ээж нь 17 настай ажээ. Хачирхалтай явдал болсны дараа дахин үг хэлээгүй бөгөөд маргааш нь аав нь эргэж ирэхэд ээж рүүгээ хараад "Хэн аав" гэж хэлсэн гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ