Эмнэлэгт гал гарч 10 хүн энджээ

Японы Фукуока хотод эмнэлэг шатаж 10 хүн амь насаа алдаж таван хүн түлэгдэж гэмтжээ. Түлэгдэж амьд гарсан хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал тун ч хүндхэн байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Чухам ямар шалтгаанаас гал гарсан нь тогтоогдоогүй байгаа ч аюулгүй байдал дээд зэргээр сахидаг Японд ийм хэрэг гарах нь ховор.
Гал өглөөгүүр хиймэл эрхтэн үе мөчний тасгаас гарч эхэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ