Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтаар НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллага /OPCW/ байгууллагыг тодруулснаа зарлажээ.

Энэ байгууллагыг химийн зэвсгийг устгах өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байгааг үнэлж нэр хүндтэй энэхүү шагналыг олгож байна. Энх тайвны шагналыг сая гаруй ам.доллар дагалдаж байгаа. OPCW байгууллага Данийн Гааг хотод төвтэй. НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллага нь 1997 онд байгууллагдсан бөгөөд түүнд дэлхийн 100 гаруй орон нэгдээд байгаа юм.

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр нөлөө бүхий олон хүн, байгууллага өрсөлдсөн. Хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн магадлалтай хүнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэж байсан. Харин өөр нэгэн найдвар төрүүлж байсан хүн нь Пакистан охин Малала Юсуфзай байсан. Хэрэв Малала охин энх тайвны шагналтан болсон бол түүхэн дэр хамгийн залуу Нобелийн шагналтан болох байсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ