Эмнэлэгт хандсан ч тоогоогүйгээс гадаа нь амаржжээ

Мексик улсад төрөх дөхсөн эмэгтэй эмнэлэгт ханджээ. Гэвч эмч нар түүнийг тоогоогүй учир эмнэлгийн гадаах талбайд амаржсан гэнэ. Тодруулбал, гурван хүүхдийн эх 29 настай Ирма төрөхөөр базлалт өгч эхэлсэн тул нөхрийнхөө хамт Оахака хот дахь гэрээсээ харанхуй шөнөөр олон цаг алхжээ. Өвдөлтөө тэсэхээ байсан тэрбээр зэргэлдээх Сан-Фелипе тосгоны эмнэлэгт хандсан аж. Гэвч эмч нар түүнийг "Төрөх хугацаа нь болоогүй. Тэгээд ч хүн хүч дутмаг байна" хэмээн буцаасан аж. Яах учраа олоогүй хос эмнэлгийн гадаа цаг гаруй зогссон ч эмэгтэйн ус гэнэт гарчээ. Нөхөр нь сувилагч дуудах зуур хатагтай зүлгэн дээр амаржжээ. Хатагтайн хашгирах чимээг эмнэлэгт дугаарлан зогсч байсан нэгэн хүн сонссон аж. Тэрээр гадаа гарч, түүний зүлгэн дээр хүүхдээ төрүүлж буй агшинг буулгасан байна. Тэрээр зургий гхэвлэлийнхэнд өгснөөр дуулиан дэгджээ.Зарим хэвлэлд мэдээлснээр "Сүүлийн жилүүдэд Мексикт эхийн эндэгдэл өндөр байгаагийн нэг жишээ энэ юм" гэсэн байна. Одоогоор эх хүүгийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Уг хэрэг гарсантай холбогдуулан эмэгтэйг хүлээн аваагүй эмнэлгийн дарга Адриан Рене Крусыг албан үүргээс нь түдгэлзүүлжээ.
Эмнэлгийн гадаа амаржсан бүсгүйн амьдардаг Оахака хотод жирэмсэн таван эмэгтэй тутмын нэг нь эмнэлэгт төрдөггүй гэсэн судалгааг 2011 онд гаргаж байжээ. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар Мексик, Ливи, Барбадос, Казахстан зэрэг улсад 100 мянган төрөлт тутамд 50 эх энддэг юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ