Ж.Бямбадорж яагаад Н.Энхбаярт долигонов

Тэнхлүүн явахад нь тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусал гэж үг бий. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдаж шоронд ял эдэлж байхад нь таг чимээгүй байсан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сая ам нээлээ. Тэрбээр Н.Энхбаярыг шоронд ял эзэлж байхад нь ихэд санаа тавьж улсын мөрдөн рүү хүртэл албан бичиг явуулж байсан юм байх. Мөрдөн байцаалтын явцад экс Ерөнхийлөгчийн эрхийг зөрчиж байна уу, өлсгөлөн зарлаж байхад нь шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна уу гээд л...

Тэр ч байтугай “Баривчлах үед нь Монгол Улсын хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байсан. Энэ асуудлыг манайхаас шалгаж, Мөрдөн байцаах албанд хариуцлага тооцох талаар хүсэлт хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу тайлбар ирээгүй байна” хэмээлээ. Хэрэв Н.Энхбаяр “наранд гараагүй” бол тэр ингэж цагдаа нарт хариуцлага тооц гэх байсан болов уу?

Хүнийг ядарч явахад нь тус болоогүй байж нар салхинд гараад ирэхээр долдойддог ийм нэгэн зан байх юм.

Б.Ялгуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ