Шашны ёслолын үеэр 91 хүн үрэгдэв

Энэтхэгийн Мадхая Парадеш мужид Хиндү шашны фестивалийн үеэр 91 хүн амь үрэгдсэний дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан тухай ВВС мэдээллээ. Цаашдаа ч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.
Ратангари сүмийн ойролцоох гүүрэн дээр олон хүн явж байхад гүүр нурах гэж байна хэмээн үймүүлснээс олон хүн гүүрнээс үсэрч амь насаа алдсан байна. Осол орон нутгийн цагаар өглөө 09.00 цагийн орчимд гарсан юм. Шархдаж бэртсэн хүмүүсийн тоо одоогийн байдлаар 70 орчим байгаа гэнэ.
Тус шашны фестивальд зэрэгцээ хот суурингаас хэдэн зуун хүн ирж оролцсон юм. Гүүрний ослоос амьд гарсан гэрчийн ярьж буйгаар үймээний үед ойролцоогоор 2000 хүн гүүрэн дээр явж байсан гэнэ.
Гүүр нарийхан, 500 метр орчим урт юм байна. Өмнө нь 2007 онд засвар хийж байсан. Энэ хэргийн талаар ерөнхий сайд Манмохан Сингх “ Бид энэ өдөр ийм харамсалтай зүйл болохыг мэдээгүй. Бид үнэндээ хохирогчдынхоо төлөө залбирахаар л ирсэн байж” хэмээн ярьсан.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ