Сири өмнөхөөсөө дээрдсэнгүй

Сирид НҮБ-ын шинжээчид ажиллаж, химийн зэвсэгийг устгах ажиллагааг эхлүүлээд гэж байгаа. Энэ мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш дэлхий дахинд дайны гал намжиж байгаа мэт төсөөлөл үүссэн ч үнэн хэрэг дээрээ дэлбэрэлт, халдлагууд, буун дуу гарсаар байгаа билээ.
Өнгөрсөн ням гаригт гэхэд буутай этгээдүүд Сирийн хойд хэсэгтажиллаж байсан олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын ажилчдыг хулгайлсан байна. Хулгайлагдсан ажилчид Идлиб аймагт эрүүл мэндийн тусламжийн ажил хийж байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Алга болсон хүмүүс Швейцарийн иргэд байсан аж.
Тус улсад ажиллаж буй олон улсын байгууллагын ажилчид болоод, сэтгүүлч нар амь эрсдэх магадлал хамгийн өндөр байдаг. Хэдийгээр хамгаалалтан дор ажилладаг ч тэдгээр хүмүүс амь насаа алдсаар байгаа.
2011 оны Арабын хувьсгалын дараагаар Башар аль-Ассадыг түлхэн унагахаар тус улсад иргэний дайн эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дахины анхаарлынтөвд орсон хурцадмал асуудал болоод байна. Иргэний дайн эхэлсэн цагаас хойш Сирид 100 мянга гаруй хүн амь насаа алдсан хэмээн НҮБ мэдээлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ