Орон сууцны барилга нуржээ

Колумбын баруун хойд нутгийн Меделлин хотын төвд 24 давхар барилга нуржээ. Одоогийн байдлаар нэг хүн нас барсан бол 11 хүнсураггүй байгаа тухай CNN уламжиллаа. Энэявдал бямба гаригийн шөнө гарсан бөгөөд баасан гаригт л барилга цуурч зарим хэсгээрээ хагарсан байжээ. Байдал нэг л биш байгааг анзаарсан иргэд баасан гаригаас эхлэн гэр орноо орхиод байсан юм.

Гэхдээ барилгын зөвхөн нэг блок нь нурсан юм. Барилга бүтнээрээ нурсан бол их хэмжээний хохирол учрах байлаа. Албаныхан барилгын нурах болсон шатгааныг тодруулахаар ажиллаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ