Израйль ордог 1.7 км урт нууц тунель олов

Израйлийн арми Газын зурвасаас Израйль руу орсон 1.7 км урттай газар доогуур ухсан нууц тунель олсон тухайгаа мэдээлэв. Тунель руу Ейн Хашлоша хотын ойролцоо Кибуттзийн нэгэн байшингаар дамжин нэвтэрдэг гэнэ. Гэхдээ энэ талаар байшингийн эзэд болон тунелийн талаар мэдэж байсан хүмүүс үүнийг зөвхөн элдэв халдлагын үед нуугдах нуувч байдлаар ашиглаж байсан хэмээн мэдүүлжээ.
Гэсэн ч Израйлийн талаас үүнийг ямар ба нэгэн байдлаар бараа таваар тээвэрлэх байдлаар ашиглаж байсан хэмээж буй. Зөвхөн нуугдах төдийд ийм урт нуувч ухсан байж таарахгүй хэмээж байгаа юм.
Кибуттзийн оршин суугчид тус байшингийн орчмоос даваа гаригаас эхлэн үл мэдэгдэх хачирхалтай чимээ гарч эхэлсэн учир шалгаж өгөхийг хүссэнд цагдаа нар нууцлаг тунелийг илрүүлсэн аж. Тунель газрын гүн рүү 15-18 метр ухагдаж хийгдсэн байна.
Шалгалт хийсэн багийнхан энэхүү тунелийг ойроцоогоор таван жилийн өмнөөс хийж эхэлсэн хэмээн тогтоожээ. Израйль, Газ орчимд иймэрхүү газар доорхи нууц тунелууд 2007 оноос эхлэн олон илрэх болсон. Тиймэрхүү нууц хонгилоор ихэвчлэн зэвсэг тээвэрлэдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ