Малала охин Обаматай уулзлаа

Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзайг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель нар хүлээн авч уулзлаа. Обама болон түүний гэр бүлийнхэн Малала охинд хандан пакистаны болон өөр улс орнуудын охидын боловсрол эзэмших эрхийг хатуу тууштай хамгаалж байгаа түүнд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Малала ерөнхийлөгчид хандан террористуудтай хийх тэмцэлд зарим нэг хэрэгслийг ашиглахгүй байх талаар санал гаргасан байна.
Бүгд нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхээс татгалзах боломж байгаа эсэхийг асуусан байна. Учир нь ийм ажиллагааны уршгаар ямар ч гэм зэмгүй хүмүүс амь үрэгдэж байна хэмээн хэлсэн юм. Обама түүний хүсэлтийг хүлээн авсан ч цэргийн ажиллагаанд хэрхэн өөрчлөлт оруулах тухайгаа хараахан хэлээгүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ