Шүлэг уншингаа мэдүүлэг авдаг байцаагч

ОХУ-ын Татарстан улсын цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч байцаалт авах ер бусын аргыг ажилдаа нэвтрүүлжээ. Тэрбээр сэжигтнүүдэд өөрийн зохиосон шүлгийг уншиж өгдөг байна. Хошууч Сергей Сергеев сэжигтнүүдээс байцаалт авахдаа болон тэдгээрийг баривчлах үедээ шүлэг уншиж өгдөг гэнэ. Уран бүтээлийнхээ сэдэв, онгодыг тэрбээр амьдралаас ургуулан гаргаж авдаг хэмээн найрагч эр өгүүлэв.

Түүний шүлгүүд мөнхийн сэдэв болох хайр дурлал, цагдаагийн хүнд хүчир ажлын тухай өгүүлдэг юм. Хошууч эр компьютер дээр сайн ажиллаж чаддаггүй тул шүлгээ гараараа буулгадаг аж. Мань хүн одоогоос 15 жилийн тэртээ анхны шүлгээ тэрлэсэн бол өдгөө 120 гаруй шүлэгтэй болжээ. Тэдгээрийгээ хавтсан дотор нандигнан хадгалж байгаа бөгөөд ном болгож гаргахыг мөрөөддөг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ