280 тэрбумыг ”идэлцсэн” Э.Ариунгэрэл усан оргилуур барих газрыг булааж барилгаа барьжээ

Хуулийн байгууллага Нийслэлийн өмнөх удирдлагууд болон тэдний гар хөл болсон хүмүүстэй холбогдсон газрын маш том хэргийн сэжүүрээс атгаад авчээ. Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт,Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын хуулийн хэлтсийн даргаЭ.Ариунгэрэл, Орлого төлөвлөлт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нар газрын бодит төлбөр болох 280 тэрбум төгрөгийг төрийн дансанд оруулалгүй өөрсдөө идэж шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод байна.
Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын хуулийн хэлтсийн даргаЭ.Ариунгэрэлийн хувьд МАН-ын үед Нийслэлийн газрын албаны хууль хариуцсан дэд даргын албанд ажиллаж байсан, МАН-ын гишүүний батлахыг албан ёсоор гардаж авсан нэгэн. Нийслэлийн Газрын Албаны хэд хэдэн даргын нүүр үзсэн түүний туйлын төлөв байрын царай нь олон нүүрээ нуусан баг нь гэж “хотын хууччуул” одоо харамсаж сууна гэнэ. АН-ын Засгийн газрын үед суудалдаа үлдэхийн тулд Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй болон Нийслэлийн өмнөх удирдлагуудын гараар орсон газруудтай холбоотоймаш ноцтой баримтуудыг АН-ын нөхдийн гарт өгсөн гэсэн яриа бий. Хуулийн хүний хувьд баримтууд түүний гараар ямагт дамжиж, ямагт хадгалагдаж байсан нь, байгаа нь аль ч засгийн үед хаашаа ч хөлбөрч болох арга нь бололтой.
280 тэрбум төгрөгийг “идэлцсэн” Э.Ариунгэрэлийг АТГ-т шалгах нь ноцтой баримттай ажээ. Хуульч хүн сахиулах ёстой ч хуулиа гууль болгосон гэж үзсэн байна. Газрын тухай Монгол Улсын хуульд гэр бүлийн ахуйн хэрэгцээнээс бусад зориулалтаар иргэн аж, ахуй нэгжид газар олгохдоо дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай заалт байдаг.
Тэрбээр албан тушаалаа ашиглан өөртөө хотын А зэрэглийн бүсэд хэд хэдэн газар авахдаа дуудлага худалдаагаар улсад орох ёстой байсан мөнгийг хэзээ ч төлдөггүй “аргалдаг” зуршилтай нэгэн юм байна. 280 тэрбумаас хувьдаа завшин, үүгээр зогсохгүй улсын мөнгөөр өөртөө хөрөнгө оруулж барилга барьдаг бололтой байна. Тод жишээ хэлэхэд, Э.Ариунгэрэл Нийслэлийн газрын албаны дэд дарга байхдаа албантушаалааурвууланашиглаж “Тэнгис” кино театрын урд нийтийн эзэмшлийн талбайд өөрийн нөхөр Л.Бүрэнтүвшингийн нэр дээр газар авч 10 давхар үйлчилгээний төвийн барилга барьсан байна.
Энэ газрыг эзэмших зөвшөөрлийг хэлэлцэх үеэр техникийн зөвлөлийн хуралд Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл нь Ашигсонирхлын тухай хуулийн мэдэгдэл өгөөгүй оролцсон явдал нь хууль бус үйлдлээсээ айж ичихээ больсныг харуулж байна.
Уг нь энэхүү газарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу усан оргилуур барихаар төлөвлөөд байсан юм байна.
Э.Ариунгэрэл Нийслэлийн газрын албанд 20 орчим жил ажиллахдаа улсын газрыг өөрийн мэт үрж зардаг том толгойт нэгэн болсон байна.Хойд хөршид хуулийн сургуульд сурсан гэх тэрбээр хуулийн шат шатны байгууллагуудад прокурор, шүүгч нарыг таньдаг, нөлөөтэй гэдгээрээ далайлгаж өөрийн үйлдлээ хаацайлдаг нь тогтоогджээ. Э.Ариунгэрэлийн хууль бус үйлдлүүдийг хаацайлдаг “хуулийн найз” нар нь ч АТГ-т түүний хэргээр татагдаад байгаа юм байна.
Энэхүү хэрэг явдлын дагуу түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай хэмээн хуулийн байгууллага үзэж байна. 

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ