Салютнаас болж 15 хүн үрэгджээ

Вьетнамын хойд хэсэгт байрлах салют үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 15 хүн нас барж олон хүмүүс шархадсан тухай ВВС уламжилж байна.Нүдээр харсан гэрчүүд үйлдвэрийн барилгад хэдэн цагийн турш дэлбэрэлт болж их хэмжээний утаа гарч байсан тухай ярьж байна.

Нийслэл Ханой хотоос 120 км зайд орших энэ үйлдвэрт 300 орчим хүн ажилладаг байсан аж. Үйлдвэрийн эргэн тойрны иргэдийг нүүлгэж үйлдвэр рүү орох, гарах замыг аюулгүй байдлын үүднээс хаасан байна. Орон нутгийн албаны хүмүүс тус үйлдвэр томоохон тэмдэглэлт арга хэмжээнүүдэд болон цэргийн зориулалттай салют үйлдвэрлэдэг байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ