Чернобылийн АЦС-д осол гарчээ

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд ЗСБН Украин Улсын (одоогийн Украин улс) нутагт байдаг Чернобылийн атомын цахилгаан станцын эрчим хүчний дөрөвдүгээр сар блок дэлбэрч, осол гарсан билээ. Ингэснээр реактор бүрэн эвдэрч, хүрээлэн буй орчинд их хэмжээний цацраг идэвхит бодис цацагдсан байна. Амь үрэгдсэн болон хохирсон хүмүүсийн тоо хийгээд  эдийн засгийн хохирлоороо энэ осол цөмийн эрчим хүчний бүхий л түүхэн дэх хамгийн томоохон осолд тооцогддог юм. Осол гарах үед Чернобылийн АЦС хуучин ЗСБНХУ-д хамгийн хүчирхэгт орж байжээ. Ослын дараа эхний гурван сард 31 хүн амь үрэгдэж; дараачийн 15 жилд илэрсэн цацрагийн хожуу  уршигаар 60-80 хүн нас барсан байна. 134 хүн янз бүрийн хүндрэлтэй туяаны өвчинтэй болж,  30 км-ийн бүсээс 115 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.  Ослын уршигийг арилгахад үлэмж хэмжээний хүч дайчилж, энэ ажилд 600 мянга гаруй хүн оролцсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ