Бразилчууд АНУ-ын тагнуулчдаас шуудангаа хамгаална

Өнгөрсөн зунаас АНУ болон Бразилийн харилцаа таагүй болж эхэлсэн. Үүнийг шалтгааныг АНУ-ын тагнуулууд тус улсын шууданг шалдагадг гэсэнтэй холбоотой. Тиймээс Бразилийн засгийн газраас Америкийн мэргэжлийн тагнуулчдаас шуудангаа хамгаалах бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Тус улсын ерөнхийлөгч Дилма Руссеф тусмэдэгдэлийг өчигдөр хийсэн байна. Түүгээр ч барахгүй Руссефф холбогдох байгууллагынханд үүрэг даалгавар өгсөн байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразил улсын иргэдийн шууданг мөрддөг гэсэн мэдээлэл тархсанаас хойш засгийн газрын зүгээс ийм арга хэмжээ авч байгаа юм.
Хоёр орны хооронд таагүй харилцаа үүссэнээс хойш энэ сарын дундуур Бразилийн ерөнхийлөгчийн Вашингтонд хийх ёстой байсан айлчлалаа цуцалсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ