Америкт “Хар баасан гариг” эхэллээ

Америкийн их дэлгүүрүүдийн зад хямдрал энэ жил Macy’s-ээс эхэлж байна. “Хар баасан гариг” хэмээн алдаршсан их дэлгүүрүүдийн хямдрал талархлын баярын өдөрт зориулж нээгдэж байгаа юм.

Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь их дэлгүүрт бараа булаацалдан, шахцалдаж байх үед хүн гишгэгдэж нас барсан харамсалтай явдлаас эхлэлтэй.

Америкчууд талархлын баяр, зул сар, шинэ жилийн баярыг нэлээд өргөн тэмдэглэдэг. Эдгээр баяруудыг угтаж томоохон их дэлгүүрүүд бараагаа 90 хувь хүртэл хямдруулж буюу хүний шунал хөдлөм хямдардаг учраас хүмүүс энэ боломжийг ашиглаж хүнс, хувцасаа бараг л хэдэн сарын нөөц үүсгэж худалдаж авдаг.

Талархлын баяраар хүнсний бүтээгдэхүүнүүд хамгийн түрүүнд дуусдаг. Ялангуяа цацагт хяруулын мах авахын тулд хүмүүс бараг л зодоон хийхдэг. Учир нь энэ баярын ширээний гол утга учир нь шарсан цацагт хяруулын мах байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ