Филиппинд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

Өчигдөр Филиппинд 7.2 магнитудын хүчтэй газар хөлдлөлт болжээ. Бохоль арлын ойролцоо хамгийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Себу хотод олон барилга нурж 20 гаруй хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртсэн тухай ВВС мэдээлж байна.
АНУ-ын Геологийн судалгааны төв “Хэдийгээр газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамийн гамшиг үүсээгүй” гэлээ.
Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог Филиппинд хүчтэй газар хөдлөлт цөөнгүй болдог аж. Үүнээс өмнө 2012 оны наймдугаар сард Филиппиний Самар арлын зүүн эрэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами үүсч байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ