Исламын баярын үеэр мужийн захирагч алагджээ

Афганистаны Логар мужийн захирагч Арсала Жамал тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ. Логар мужийн захирагч Арсала Жамал исламын шашны томоохон баяруудын нэг Эйд аль-адхаг тохиолдуулан Пули Алам хот дахь гол сүмд иргэдтэй уулзалт хийж байх ширээн дор байршуулсан тэсрэхбөмбөг дэлбэрсэн нь энэ ажээ.

Тэсрэх бөмбөг бүхий халдлагын улмаас түүнээс гадна 15 хүн гэмтэж бэртсэний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Халдлагыг хэн зохион байгуулсанболох нь одоогоор тодохойгүй байна. Эх сурвалжууд энэ халдлагыг Талибанчууд хийсэн хэмээн таамаглаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ