Онгоцны буудлыг дэлбэлэхийг завдсан этгээдэд ял оноожээ

Өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Бээжингийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрсэн хэрэг гарсан. Азаар хүний амь наса үрэгдээлгүй өнгөрсөн.
Энэ хэргийг Шандун мужийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй 34 настайЖи Жоншиг гэг этгээд үйлдсэн нь тэр даруйдаа баригдсан. Дэлбэрэлтийн үеэр тэрээр шархдаж, эмнэлэгт хүргэгдэж өдийг хүртэл эмчилгээ хийлгэж байсан юм. Уг хэргийг үйлдсэн түүнд Хятадын шүүхээс зургаан жилийн хорих ял оноохоор болжээ.
Жи Жоншиг хэргийн тухайд бусдын анхаарлыг татахын тулд үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр хийсэн хэрэгтээй харамсч байгаа гэдгээ мөн шүүхийн өмнө хэлсэн. Хэрэгтэн этгээд 2005 онд харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ