2020 он гэхэд Хятад Тайванийг эзэлнэ

Тэртээ 1950-иад оноос Тайванчууд эх газрын хятдаас өрх тусгаарлахаар өмнө зүгийн нэгэн арлыг зорьсон.

Тухайн үед Хятадад үзэл бодлын хувьд багтаж шингэхийн аргагүй болсон бүлэг капиталистууд өв хөрөнгө, бичиг, соёлоо бүгдийг нь зөөж эх газраас зүүн өмнөд зүгт байрлах жижиг арал дээр суурьших болоод өнөөг хүрсэн.

Эх газрын Хятадууд тэдний салан тусгаарлалтыг одоо хэр нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тайванчуудыг өөрсдийн нэг хэсэг хэмээдэг. Үүнийгээ ч Хятадууд цаг тутамд илэрхийлж байгаа. Саяхан Тайванийн судлаачид 2020 он гэхэд БНХАУ-ын зэвсэгт хүчний хөгжил тус арлыг байлдан эзлэх хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо гаргсан тухай Тайваний нэгэн блогт нийтэлжээ.

БНХАУ-ын цэргийн хүчин сүүлийн хэдхэн жилийн хугацаанд эрчимтэй шинэчлэгдэж байгаа нь нүдний өмнө илхэн харагдаж байгаа. Хятадын арми хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Тиймээс долоон жилийн дараа гэхэд Хятад Тайваний арлыг эзэмшдэг болж магадгүй байдал үүсэн байна.

Харин тайванчууд энэ үзлийн эсрэг байж "Тайванчууд тайванчууд хэвээр үлднэ" хэмээн жагсаал хийсэн байна. Иргэд өөрийн улсыг бүрэн тусгаар тогтносон хэмээн уриа лоозон барин жагчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ