Филиппинд амь үрэгдэсдийн тоо 100 хүрэх нь

Филиппиний газар хөдлөлтөд өртөж амь үрэгдэгсдийн тоо аль хэдийнэ 100 дөхжээ. Бохоль арлын орчимд газар хөдлөлтийн төв нь байсан юм. 7.2 магнитудын газар хөдлөлт гэдэг асар хүчтэй. Үүнээс цунами үүсэх ч магадлал тун өндөр байсан. Харин азаар далайн гүнд цунами үүсээгүй хэмээн АНУ-ын Газар зүйн хүрээлэнгээс мэдээлэв.
Бохоль хотод газар хөдлөлтийн төв нь байсан ч зэргэлдээх Чебу хотод мөн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм. Газар хөдлөлийн гамшиг дууссан ч барилгад дарагдсан хүмүүс олон байгаа. Одоо ч сураггүй алга болсон хүмүүс олон байгаа учир, нас барагсдын тоо цаашдаа нэмэгдэх хандлагатай байна.
Албаныхан хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа ч багагүй хохирл учирсан нь ойлгомжтой. Томоохон барилгууд нурж, зам хагарч зарим хэсэгт харилцаа холбоо тасраад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ