Долоон настай охиныг дайрчихаад зугтаажээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд орох тохиолдол нэлээд их гарч байна. Энэ сарын 4-ний өглөө долоон настай охин хичээлдээ явж байгаад автомашин дайруулжээ. Энэ талаар ээж Т.Ууганбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Танай охин хичээлдээ явж байгаад дайруулсан гэж байна. Хэдэн цагийн үед гарсан бэ?
-Манай охин өглөө хичээлдээ явж байгаад машинд дайруулсан. Дайрсан жолооч зугтаахад арын жолооч гүйцэж очиж, чи хүүхэд дайрчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд дайрсан жолооч нь буцаж очиж миний охиныг аваад над руу ярьсан.
Манай хүүхдийг дайрчихлаа гээд хэнэг ч үгүй над руу ярьсан. Тэр дайрсан хүүхэн “Миний буруу биш. Хамт явсан хүүхэд нь зам руу түлхэж оруулсан” гээд байгаа. Хажууд нь явсан хүүхэд болон замаар гарч байсан хүмүүс дайрсныг нь гэрчилж байгаа юм. Миний хүүхдийг дайрч гэмтээсэн хэрнээ буруугаа хүлээхгүй байгаад үнэндээ гомдож байна. Эмчилгээний зардал ч өгөхгүй байгаа. Гурван хүүхдийн ээж байж үнэндээ хэнэггүй хандаж байна.
- Охины биеийн байдал ямар байгаа вэ?
- Шүүх эмнэлгийн дүгнэлт нэлээд хүнд гарсан. Өчигдөр/ өнөөдөр/ хөлний дунд чөмөгний хагалгаанд орсон. Гурван сарын дараа гэхэд гайгүй болногэж эмч нар хэлсэн. Үнэндээ миний хүүхэд хохирч үлдэж байна.
-Танай хүүхэд аль сургуульд сурдаг юм бэ?
- Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд байрлах 104 дүгээр сургуульд сурдаг юм. Одоо гуравдугаар анги. Миний охин хэдэн сар хичээлдээ явж чадахгүй болчихоод байна.
Н.АЛТ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ