Есөн метр урттай аварга могой загас олжээ

Өмнөд Калифорнийн эрэг орчмоос анх удаа есөн метр гаруй урттай аварга могой загас олсон тухай CNN дамжуулж байна. Энэхүү гайхалтай аварга загасыг өнгөрсөн бямба гаригт барьсан юм. Аварга том могой загас эргийн ойролцоо байгааг мэдсэн тэнгисийн цэргийнхэн загасыг барьхад чухал нөлөөтэй ажилласан байна.

Хачирхалтай том энэхүү загасыг өмнө нь хүмүүс далайн мангас хэмээн андуурдаг байсан гэнэ. Мөнгөлөг саарал өнгөтэй сүрдмээр энэ амьтныг үнэндээ загас байх юм гэж хэн ч санаагүй биз ээ.

Далайн гүнд л амьдардаг энэ аварга загас хүний нүдэнд үдэгдэх нь ховор. Амьдаараа бүү хэл үхсэн байдалтайгаар ч өмнө ньэрэг дээр гарч ирж байгаагүй юм. Ер нь энэ төрлийн том могой загас цөөхөн байдаг. Далайн ёроолд буюу 1500 метрийн гүнээс дээш гарч ирэх нь ховор. Анх ийм төрлийн загас байгааг 1994 онд олж тогтоож байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ